Exchange Program for Graphic Artists

Exchange Program for Graphic Artists Kontaktinformationen, Karte und Wegbeschreibungen, Kontaktformulare, Öffnungszeiten, Dienstleistungen, Bewertungen, Fotos, Videos und Ankündigungen von Exchange Program for Graphic Artists, Hafenweg 28, Essen.

ХБНГУ-ын Эссен хотын Дүрслэх урлагийн дээд сургууль, Райнэ хотын Бентлагэ бар зургийн хэвлэх урланд хоёр улсын графикийн уран бүтээлчдийн хамтарсан солилцооны хөтөлбөр, сургалтыг зохион байгуулах гэж байна.

ХБНГУ-ын Эссен хотод байрлах Дүрслэх урлагийн академи (HBK)-ийн бүрэн тоноглогдсон бар зургийн урланд 4-р сарын 28-наас ...
27/05/2026

ХБНГУ-ын Эссен хотод байрлах Дүрслэх урлагийн академи (HBK)-ийн бүрэн тоноглогдсон бар зургийн урланд 4-р сарын 28-наас 5-р сарын 1-ний хооронд уламжлалт чулуун барын хэвлэлийн аргад тулгуурлан уран бүтээлээ туурвиж, графикийн мастер багш Jan Erik Parlow-ийн удирдлага дор техник ажиллагаатай танилцан, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв.

🇲🇳🇩🇪
From April 28 to May 1, at the fully equipped printmaking studio of the Academy of Fine Arts (HBK) in Essen, Germany, artworks were created based on the traditional lithography printing technique, while also gaining hands-on experience with technical processes under the guidance of the highly skilled graphic arts master instructor Jan Erik Parlow.

Kulturamt Stadt Essen
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
МОНЦАМЭ Агентлаг
Botschaft der Mongolei HBK Essen Bluesun cacm / Хөх нар монголын орчин үеийн урлагийн төв

ХБНГУ-ын Райнe хотод байрлах бүрэн тоноглогдсон бар зургийн урланд уламжлалт төмөр барын хэвлэлийн арга дээр тулгуурлан ...
07/05/2026

ХБНГУ-ын Райнe хотод байрлах бүрэн тоноглогдсон бар зургийн урланд уламжлалт төмөр барын хэвлэлийн арга дээр тулгуурлан уран бүтээлээ туурвиж, мэргэжлийн өндөр ур чадвартай графикийн мастер багш Карин Врозагын удирдлага дор техник ажиллагаатай танилцав.

ХБНГУ-ын Райнe хотод байрлах бүрэн тоноглогдсон бар зургийн урланд уламжлалт торгон барын хэвлэлийн арга дээр тулгуурлан...
29/04/2026

ХБНГУ-ын Райнe хотод байрлах бүрэн тоноглогдсон бар зургийн урланд уламжлалт торгон барын хэвлэлийн арга дээр тулгуурлан уран бүтээлээ туурвиж, мэргэжлийн өндөр ур чадвар, арвин туршлагатай графикийн мастер багш нарын удирдлага дор техник ажиллагаатай танилцаж, ур чадвараа ахиулахын зэрэгцээ хамтын бүтээлч ажиллагааг өргөжүүлж байна.

Графикийн урлан-лабораторийн мэргэжлийн стандарт, давуу тал, ажиллах зарчим, уран бүтээлчдэд нээлттэй бодлого, бүтээл хийх чөлөөт нөхцөл, бодит туршлага, таатай орчин зэргийг судлан суралцах зорилгоор Монголын уран бүтээлчид энэхүү бар зургийн урлан-лабораторид сургалтад хамрагдаж байна.

Төслийг санаачлагч Монгол Улсын Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ болон энэхүү хөтөлбөрийг дэмжин хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье. Мөн төслийн нийт уран бүтээлчдэдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

БЕНТЛАГЕ БАР ЗУРГИЙН ХЭВЛЭХ УРЛАН-ЛАБОРАТОРИ(DRUCKVEREINIGUNG BENTLAGE E.V.)2024 онд Монгол Улсын Соёлын элч, зураач Ц. ...
14/04/2026

БЕНТЛАГЕ БАР ЗУРГИЙН ХЭВЛЭХ УРЛАН-ЛАБОРАТОРИ
(DRUCKVEREINIGUNG BENTLAGE E.V.)

2024 онд Монгол Улсын Соёлын элч, зураач Ц. Ган-Эрдэнэ Бэнтлагэ бар зургийн хэвлэх урлан-лабораторитой анх хамтран ажиллах санал солилцож Дүрслэх урлагийн нэгэн том салбар болох бар зургийн урлагийн хөгжилд бодит дэмжлэг, хөгжилд ахиц бий болгох, монголд бар зургийн уламжлалт арга барилд суурилсан мэргэжлийн “урлан-лаборатори” байгуулахад чиглэсэн олон талт хөтөлбөрийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагийн эхний алхам нь графикийн уран бүтээлчдийн хамтарсан хөтөлбөр юм.

1983 онд Бентлаге хийдийн дэмжигчдийн клуб байгуулагдаж, 1989 онд бар зургийн хэвлэх урлан-лаборатори байгуулагджээ. 2000 онд Умард Райн-Вестфали муж улсын соёлын сангийн дэмжлэгээр хийдийн аж ахуй, морин сургалтын байрыг бүрэн засварлан, хэвлэх урлан болон уран бүтээлчдийн төв болгосон нь дэлхийн өнцөг булан бүрээс энд уран бүтээлчид ажиллан, улсын тэтгэлэгт сургалт, олон улсын төсөл, үзэсгэлэнд оролцдог. Бентлаге нь хоёр хэвлэх урлан (250 м²), үзэсгэлэнгийн танхим (300 м²), зочид буудлын өрөө (90 м²)-тэй бөгөөд 1994 оноос олон улсын 100 гаруй уран бүтээлчдийг хүлээн авчээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: www.druckvereinigung-bentlage.de

Графикийн урлан-лабораторийн мэргэжлийн стандарт, давуу тал, ажиллах зарчим, уран бүтээлчдэд нээлттэй байдал, бүтээл хийх чөлөөт нөхцөл, бодит туршлага, таатай орчин нөхцлөөр хангаж ажилладаг арга туршлагаас судлах, суралцахаар монгол уран бүтээлчид энэхүү бар зургийн урлан-лабораторид сургалтанд хамрагдаж, мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай графикийн мастер багш нарын удирдлага дор техник ажиллагаатай танилцан, ур чадвараа нэмэгдүүлэхээр төсөл ийнхүү амжилттайгаар хэрэгжиж эхэллээ.

BENTLAGE PRINTMAKING STUDIO-LABORATORY
(DRUCKVEREINIGUNG BENTLAGE E.V.)

In 2024, Cultural Envoy of Mongolia and artist Ts. Gan-Erdene initiated an exchange with the Bentlage Printmaking Studio-Laboratory to provide tangible support for the development of printmaking a major branch of fine arts. The first step in a multi-stage program aimed at establishing a professional "studio-laboratory" in Mongolia based on traditional printmaking methods is this collaborative program for graphic artists.
HISTORY AND FACILITIES
The Bentlage Monastery Supporters' Club was founded in 1983, followed by the establishment of the printmaking studio-laboratory in 1989. In 2000, with support from the Cultural Foundation of the State of North Rhine-Westphalia, the monastery’s farmstead and equestrian training facilities were fully renovated into a printmaking studio and artists' center. Since then, artists from all corners of the globe have worked here, participating in state-funded scholarships, international projects, and exhibitions. Bentlage features:

• Two printmaking studios (250 m²)
• Exhibition hall (300 m²)
• Guest accommodations (90 m²)

Since 1994, the center has hosted more than 100 international artists.

Detailed information: www.druckvereinigung-bentlage.de
Für die Betreuung und fachliche Anleitung stehen ihnen Maximilian Tomasoni (Werkstattleiter) und Karin Brosa (Uni Marburg) zur Seite, außerdem Francisco Barrajón (aktuell Erasmus-Stipendiat aus Madrid) sowie Gan-Erdene Tsend und seine Frau Namuun-Batmunkh
Narantsogt Zultsetseg Godo Dashdondov Bayartsetseg Nandin Erdene Tsenguun Odgerel Zaya Ebileg Botschaft der Mongolei Kloster Bentlage Rheine Association of Graphic Arts Mongolia Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Prints of Exchange – Künstleraustausch Essen – Mongolei vom 27. – 30. April 2026 🫱🏻‍🫲🏻*english below*Sechs Künstler*inne...
11/04/2026

Prints of Exchange – Künstleraustausch Essen – Mongolei vom 27. – 30. April 2026 🫱🏻‍🫲🏻

*english below*

Sechs Künstler*innen aus der Mongolei treffen in Essen auf eine Gruppe Studierender der . Gemeinsam wird in der Kreativ Kathedrale experimentiert: Designmotive, Bilder und Druckgrafik zu Themen wie Wandel, Zusammenleben und Zukunft.

So entsteht ein drucktechnisches Experimentierlabor. Und ihr könnt diesen öffentlichen Arbeitsraum besuchen!
Zwischenergebnisse, Techniken und fertige Blätter sind fortlaufend parallel zu sehen.

Weitere Programmhighlights:
🎨 Offener Mitmach-Workshop
📅 Mittwoch, 29. April | 14 – 18 Uhr
📍 TRUDI, Pferdemarkt 3
💡 Kostenlos & für alle Interessierten

Probiert euch selbst aus und gestaltet eigene Werke! Experimentiert wird mit klassischen Techniken wie Lithografie, Tiefdruck und Linolschnitt – kombiniert mit intuitiven Methoden wie Überdrucken, Collagieren und Übermalen.

Zum Abschluss wird gefeiert:
🥂 Vernissage & offizieller Empfang
📅 Donnerstag, 30. April | 17 Uhr
📍TRUDI, Pferdemarkt 3

Erlebt die entstandenen Arbeiten in einer Ausstellung und kommt mit den Künstler*innen ins Gespräch.

Der internationale Künstleraustausch Essen – Ulaanbaatar, Mongolei 2026 ist ein Projekt der Stadt Essen im Rahmen der Bewerbung als „UNESCO Creative City of Design“. Für die Projektphase im April kooperiert die Stadt Essen mit der Hochschule der bildenden Künste (HBK) und der Botschaft der Mongolei. Künstlerische Leiterin ist die Essener Künstlerin .

➡️ mehr Infos zur Bewerbung findet ihr unter www.essen.de/cityofdesign

Six artists from Mongolia will meet a group of students from in Essen. Together, they will experiment at the Kreativ Kathedrale : designs, images and printmaking on themes such as transformation, coexistence and the future.

This creates an experimental printmaking lab—and you’re invited to visit this open workspace!
Work-in-progress pieces, techniques and finished prints will be on display throughout.

More program highlights:

🎨 Open „hands-on“ workshop
📅 Wednesday, April 29 | 2–6 PM
📍 TRUDI, Pferdemarkt 3
💡 Free & open to everyone

Try it yourself and create your own works! Experiment with classic techniques like lithography, intaglio, and linocut—combined with intuitive methods such as overprinting, collage, and overpainting.

To wrap things up, we celebrate:
🥂 Vernissage & official reception
📅 Thursday, April 30 | 5 PM
📍 TRUDI, Pferdemarkt 3

Experience the works created in an exhibition and get in contact with the artists.

The international artist exchange Essen – Ulaanbaatar, Mongolia 2026 is a project by the City of Essen as part of its application as “UNESCO Creative City of Design.” For the project in April, the City of Essen is collaborating with the Hochschule der Bildenden Künste Essen (HBK) and the Embassy of Mongolia. The artistic director is Essen-based artist .

➡️ More information about the application: www.essen.de/cityofdesign

Grafik (c)



artist.exchange

jetzt
essen

Raum.Ruhr nrw
westessen


Lokalzeit

Хөх Нар” Монголын Орчин Үеийн Урлагийн Төв (Blue Sun CACM) Монгол Улсад орчин үеийн урлагийг хөгжүүлэх, дэмжих зорилгото...
28/03/2026

Хөх Нар” Монголын Орчин Үеийн Урлагийн Төв (Blue Sun CACM) Монгол Улсад орчин үеийн урлагийг хөгжүүлэх, дэмжих зорилготой, сайн дурын оролцоонд тулгуурласан ашгийн бус байгууллага. Байгууллагын үндсэн зорилго нь Монголын уран бүтээлчдийг дэмжиж, орчин үеийн урлагийг өргөн хүрээнд олон нийтэд түгээн таниулахад оршино.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.bluesuncacm.org
Instagram: .cacm .artists.exchange

DEUTSCH-MONGOLISCHES AUSTAUSCHPROGRAMM FÜR GRAFIKKÜNSTLER:
🟡 CULTURAL ENVOY OF MONGOLIA
🟡 THE BLUE SUN CONTEMPORARY ART CENTER OF MONGOLIA
🟡 UNION OF MONGOLIAN ARTISTS
🟡 DRUCKVEREINIGUNG BENTLAGE E.V.
🟡 KULTURRAUM KLOSTER BENTLAGE
🟡 STADT ESSEN
🟡 KULTURAMT ESSEN
🟡 HOCHSCHULE DER BILDENDEN KÜNSTE (HBK)

Монголын Урчуудын Эвлэл (МУЭ) нь Монгол Улсын дүрслэх урлагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус, төрийн бус б...
28/03/2026

Монголын Урчуудын Эвлэл (МУЭ) нь Монгол Улсын дүрслэх урлагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус, төрийн бус байгууллагуудаас хамгийн эртний бөгөөд тасралтгүй үйл ажиллагаатай институц юм. 1942 онд байгуулагдсан тус эвлэл нь Монгол Улсад болон хилийн чанадад амьдарч, уран бүтээл туурвиж буй уран бүтээлчдийг нэгтгэн, найман арав гаруй жилийн турш үндэсний уран бүтээлийн нийгэмлэгийн тулгуур байгууллага болсоор ирсэн болно.

Тус эвлэлийн эрхэм зорилго нь Монголын дүрслэх урлагийг үндэсний болон олон улсын түвшинд төлөөлөх, сурталчлах, цаашид хөгжүүлэхэд оршино. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот дахь өөрийн төв үзэсгэлэнгийн танхимд жил бүр үзэсгэлэн зохион байгуулах, уран бүтээлчдийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, олон улсын урлагийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байна. Мөн 100 гаруй уран бүтээлчийг хамарсан урлангийн орон зайг бүрдүүлэн, уран зураг, уран баримал, график урлаг, уламжлалт гар урлал болон туршилтын медиа зэрэг олон төрөлд бүтээл туурвих нөхцөлийг хангаж байна.

Монголын Урчуудын Эвлэл нь соёлын чухал институцийн хувьд Монголын баялаг уран сайхны өвийг хадгалан хамгаалахын зэрэгцээ орчин үеийн уран сайхны илэрхийллийг дэмжихэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Үзэсгэлэнгийн бодлого, олон улсын хамтын ажиллагаа, уран бүтээлчдийг тасралтгүй хөгжүүлэх тууштай үйл ажиллагаагаараа дамжуулан тус эвлэл нь Монголын дүрслэх урлагийн өвийг дэлхийн түвшинд төлөвшүүлэн харуулах тэргүүлэх хүчин хэвээр байна.

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд, ХБНГУ-ын Эссен хотын Дүрслэх урлагийн дэ...
21/03/2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд, ХБНГУ-ын Эссен хотын Дүрслэх урлагийн дээд сургууль (HBK Essen) болон Райнe хотын Бентлаге бар зургийн хэвлэх урлан-лабораторид (Druckvereinigung Bentlage e.V.) Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан солилцооны хөтөлбөрийг зохион байгуулж байна. Графикийн зургаан монгол уран бүтээлч Эссен болон Райнe хотод байрлах бүрэн тоноглогдсон бар зургийн урланд торгон хэвлэл, төмөр бар, модон барын хэвлэлийн уламжлалт ажиллагаанд тулгуурлан бүтээл туурвин, хамтарсан үзэсгэлэн гаргах, мастер багш нарын удирдлага дор техник ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, суралцах боломж бүрдэж байгаад бид баяртай байна.

Төслийг санаачлагч Монгол Улсын Соёлын элч Ц.Ган-Эрдэнэд болон энэхүү хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж буй байгууллагт талархал илэрхийлж төслийн нийт уран бүтээлчиддээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд, ХБНГУ-ын Эссен хотын Дүрслэх урлагийн дэ...
21/03/2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд, ХБНГУ-ын Эссен хотын Дүрслэх урлагийн дээд сургууль (HBK Essen) болон Райнe хотын Бентлаге бар зургийн хэвлэх урлан-лабораторид (Druckvereinigung Bentlage e.V.) Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан солилцооны хөтөлбөрийг зохион байгуулж байна. Графикийн зургаан монгол уран бүтээлч Эссен болон Райнe хотод байрлах бүрэн тоноглогдсон бар зургийн урланд торгон хэвлэл, төмөр бар, модон барын хэвлэлийн уламжлалт ажиллагаанд тулгуурлан бүтээл туурвин, хамтарсан үзэсгэлэн гаргах, мастер багш нарын удирдлага дор техник ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, суралцах боломж бүрдэж байгаад бид баяртай байна.

Төслийг санаачлагч Монгол Улсын Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ болон энэхүү хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж буй байгууллагт талархал илэрхийлж төслийн нийт уран бүтээлчиддээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

20/03/2026
ХЭВЛЭЛИЙН УРЛАГИЙН ӨДӨР Жил бүрийн 3 дугаар сарын 15-ныг Хэвлэлийн урлагийн өдөр болгон Герман улсад зохион байгуулдаг ү...
15/03/2026

ХЭВЛЭЛИЙН УРЛАГИЙН ӨДӨР

Жил бүрийн 3 дугаар сарын 15-ныг Хэвлэлийн урлагийн өдөр болгон Герман улсад зохион байгуулдаг үндэсний хэмжээний үйл ажиллагаа бөгөөд хэвлэлийн техникийн олон талт байдал, ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой. 2018 оноос эхлэн ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвд бүртгэгдсэн хэвлэлийн урлагийн үнэ цэнг сануулж, уламжлалт болон орчин үеийн хэвлэх арга, технологийг хүндэтгэн дэмжих, тэдгээрийг шинэ үеийн уран бүтээлчдэд уламжлуулах зорилготой. Энэ өдрийн хүрээнд дараах үйл ажиллагаа, түгээмэл зохион байгуулдаг.

-Үзэсгэлэн болон нээлттэй урлан
-Хэвлэлийн үзүүлбэрүүд, жишээ нь: сийлбэр хэвлэл (radierung), торгон хэвлэл (siebdruck), чулуун бар (lithografie), модон бар (holzschnitt)
-Уран бүтээлчдийн яриа, уулзалт, сургалт
-Уран бүтээлчийн ном, хэвлэмэл цуврал бүтээлүүдийн танилцуулга, гэх мэт.

📻 Stay tuned and join us on our shared journey! 👋🏻
❣️ Our heartfelt thanks to all supporters, sponsors, and partners:
🙏🏻 His Excellency, Ambassador of Mongolia Birvaa Mandakhbileg
🙏🏻 Mayor of the City of Essen Thomas Kufen
🙏🏻 Kulturamt der Stadt Essen
🙏🏻 Cultural Envoy of Mongolia
🙏🏻 Kulturraum Kloster Bentlage
🙏🏻 HBK Essen
🙏🏻 Druckvereinigung Bentlage e.V.

⛪️

Adresse

Hafenweg 28
Essen
48155

Telefon

+4920161619885

Webseite

https://druckvereinigung-bentlage.de/, https://gan-erdene.de/?option=com_content&task=view

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Exchange Program for Graphic Artists erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Teilen