Vajrapani_Art

Vajrapani_Art MONGOLIAN THANKA ART | DRIKUNG KAGYU | ШҮТЭЭН УРЛАЛ | VAJRAPANI

Ямар ч тохиолдолд аливаа үзэгдэл, оршихуй бүхнийг ид шид, илбэ мэт хуурмаг мөн чанартай хэмээн бясалгах нь нэн чухал. Ин...
06/02/2026

Ямар ч тохиолдолд аливаа үзэгдэл, оршихуй бүхнийг ид шид, илбэ мэт хуурмаг мөн чанартай хэмээн бясалгах нь нэн чухал. Ингэснээр шунал болон аливаа зүйлд зууралдан тачаах сэтгэл улам хүчирхэгжин арвижихаас сэргийлдэг.

“Егүзэр” хэмээх нь ердөө л шунал болон аливаа зүйлд тачаан зууралдах сэтгэлээс ангид гэтэлсэн хүнийг хэлдэг.

— Ловон Бадамжуннай багш

Ум а хум базар гүрү бадма сиддхи хум

Бурханы номлосон ариун зам мөрөөр нэгэнтээ явахаар шийдэж, сэтгэлээ номын ёсоор номхруулан дадуулахыг хичээж буй хүмүүнд...
05/31/2026

Бурханы номлосон ариун зам мөрөөр нэгэнтээ явахаар шийдэж, сэтгэлээ номын ёсоор номхруулан дадуулахыг хичээж буй хүмүүнд тоо томшгүй олон саад барцад урган гардаг билээ. Гэвч тэдгээр саад тотгорыг арилгах хамгийн дээд арга нь Гүрү Ёог буюу Багшдаа чин үнэнээсээ аврал одуулж, багшийн сэтгэл ба өөрийн сэтгэлийн мөн чанар салшгүй нэг мөн чанартай болохыг цаг тутамд бясалгах явдал мөн. Гурван цагийн бүх Бурхан, Бодьсадва нар үүнээс дээд аврал урьд ч ,эдүгээ ч ирээдүйд ч үгүй хэмээн номлосон билээ.

Аливаа саад тотгор энэ аргаар арилдаг бөгөөд энэ л аргаар сиддхи буюу шид бүтээл аяндаа өөрт төрдөг билээ. Үүний үндсэн дээр зам мөрийн бүх шат дарааллыг туулж, гэгээрлийн үрийг боловсруулдаг. Иймээс гадаад, дотоод, нууцын бүхий л саад бэрхшээлийг арилгахын тулд Багшдаа чин үнэнээсээ аврал одуулж, залбирах нь нэн чухал бөлгөө.

— Ловон Бадамжунай

05/30/2026

Зургаан зуурд, Махамудра зэрэг Нууц Тарнийн ёсны үүднээс үхэл, мөнх бусын мөн чанар, гэгээн гэрлийг хэрхэн бясалгах, танин мэдэн гарын авлага хийх тухай Чикаго Ратна Шри Сангха хийдийн Ловон Алтантитэм багш ламын өрнүүлсэн маш сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

Ганжуурва хувилгаан Догдан ринбүчи багшид өнөөдөр бараалхаж адис хүртлээ.“Бид өөрсдийн дотоод багшаа мартдаг — сэтгэлийн...
05/27/2026

Ганжуурва хувилгаан Догдан ринбүчи багшид өнөөдөр бараалхаж адис хүртлээ.

“Бид өөрсдийн дотоод багшаа мартдаг — сэтгэлийн жинхэнэ мөн чанарыг таньж, хөгжүүлэх тухайгаа мартдаг.
Хэрэв та үнэхээр чин сүжигтэй бол багш тань өөрт юуг зааж буйг, юуг харуулахыг хүсэж байгааг ойлгохыг хичээ.
Өөрийн дотоод багшаа тань.
Багшийн гадаад үйлдлийг дуурайх биш, харин багшийн ухаанд таньсан гэгээрэл, түүний бие, хэл, сэтгэл хэрхэн Бурханы номлосон ном лугаа зохилдож буйг дуурай.
Бидэнд хэрэгтэй зүйл бол энэ.
Багшийг гаднаас биш, өөрийн сэтгэл дотроос тань.”

Сүжигт сэтгэл 🪷Сүжигт  сэтгэл  маань хэр хүчтэй байна, адис жинлав төдий чинээ ихээр өөрт төрнө. Харин сүжигт сэтгэлгүй ...
05/19/2026

Сүжигт сэтгэл 🪷

Сүжигт сэтгэл маань хэр хүчтэй байна, адис жинлав төдий чинээ ихээр өөрт төрнө. Харин сүжигт сэтгэлгүй байх нь хаалга, цонхоо бүгдийг нь хаагаад гэртээ нуугдаж байгаа хүнтэй адил юм. Нарны гэрэл хэзээ ч дотогш нэвтрэхгүй.

Зуны тэргүүн сарын Шинийн 1-ны хурал ном.Бурхан багшийн дүйчин сар эхэлж байна 🙏🌀Бусдыг уучлана гэдэг өөрийгөө уучилж ба...
05/17/2026

Зуны тэргүүн сарын Шинийн 1-ны хурал ном.
Бурхан багшийн дүйчин сар эхэлж байна 🙏

🌀Бусдыг уучлана гэдэг өөрийгөө уучилж байгаатай 🌀агаар нэг.
🌀Бусдыг үзэн ядна гэдэг өөрийгөө үзэн ядахтай адил.
🌀Бусдыг бодох нь өөрийгөө бодохтой бас адил, усан
🌀дээр ус хийсэн мөн чанартай.

🌀Бурханч Лам Пүрэвбат багш.

Хүүхэн хутагтын хийдХэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун урагш 25 км-т, Баяндэлгэр уулын энгэрт оршино. 1705 он...
05/16/2026

Хүүхэн хутагтын хийд
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун урагш 25 км-т, Баяндэлгэр уулын энгэрт оршино. 1705 онд анх байгуулагдсан бөгөөд арван дацан, зургаан аймаг, 26 дуган, дөрвөн сум суварга, 22 жас, 231 ламтай байжээ. Хүүхэн хутагтын 7 удаагийн хувилгаан дүр тодорсон ба Халхын Сэцэн хан аймагт ихээхэн нөлөөтэй том хутагтын нэг байжээ. Тухайлбал сүүлчийн дүрийн хүүхэн хутагт халхын ноёд хатдын дунд алдартай байсан тухай ам дамжсан яриа байдаг бөгөөд Саж ламын гэх хэрэгт холбогдон баривчлагдаж 1929 онд нас барсан. Хожим 1940-өөд оны эцсээр “мэргэн хүү Ламаадан” нэрээр алдаршсан Цэрэнпунцагийг Хүүхэн хутагтын хойд дүр хэмээн нутгийн олны дунд ихээхэн дуулиан болж байсныг хүчээр таслан зогсоосон гэдэг юм.

Эх сурвалж: Хан Хэнтийн өв соёлын дээжис

8-Р ХҮҮХЭН ХУТАГТ ХЭМЭЭН АЛДАРШСАН О.ТАГАРВААХүний амьдрал, хувь тавилан гэдэг сонин шүү. Хүүхэн хутагт хэмээн олноо алд...
05/16/2026

8-Р ХҮҮХЭН ХУТАГТ ХЭМЭЭН АЛДАРШСАН О.ТАГАРВАА

Хүний амьдрал, хувь тавилан гэдэг сонин шүү. Хүүхэн хутагт хэмээн олноо алдаршсан О.Тагарваа гуай уг нь адуучин аавын хүү юм билээ. Нялх балчирт нь хүй боосон ээж нь чихийг нь цоолж таван цэнгийн ээмэг зүүж өгч. Хожмоо “Хүүхэн хутагтын хойд дүр төрсөн” хэмээн хүй боосон ээжид нь хэлж чихийг нь цоолуулсныг мэдсэн гэдэг.

Агтны төвөргөөнд бүүвэйлэгдэж өссөн адуучин аавын хүү 16 настайдаа нэгдлийн гишүүнээр элсэж, үнээ саан хоёр удаа улсын аварга саальчнаар шалгарч байжээ. Цаг хатуу, шаардлага өндөр он жилүүдэд нэгдлийн 60 үнээ сааж, 22 насандаа Цэдэнбал даргаас Алтангадас одонг гардан авч байсан түүхтэй. Тэрээр 32 жилийн нэгдлийн мал маллаж, хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа хошуучилсан ч язгууртан угсаатай гэдгээрээ гадуурхагдан Хөдөлмөрийн баатар цолноос хасагдан, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байжээ.

Онож төрсөн хүмүүн заяа, орчлонд давтагдахгүй хутагтын тавилантайгаа 19 настай анх учирч, шөнө дөл цагаар өөрийг нь залах гэж ирсэн улсаас ихэд эмээсэн гэдэг.
Цаг хатуу ч уншлага, номын дуугаа таслаагүй хүмүүс олон байсны нэг нь авга талын номтой буурал. Тэр хүн олны хөлийг зайчилж ном, тарни заасаар 1990 онтой учирч. Тэр цагаас хойш О.Тагарваа буддын шашныг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж, уугуул нутаг Дундговьдоо болон Улаанбаатар хотод хийд, дуган барьж, номын үйлийг тэгшитгэн сахих болжээ.

Хутагт хүмүн гэргийтний амьдралаас татгалзаж, бие сэтгэлийг цэвэр байлгах ёстой цээрийг сахиж, таван хүүхэд өргөж аван хань бүл хийж нэгэн насыг барсан байдаг. Өдгөө түүний хүү Эрдэнэбулган МУ-ын Манлай уяачид эрэмбэлэгдээд байна.
Хутагт хурдан моринд дуртай нэгэн байсан бөгөөд Далай зээрд хэмээх даамай хурдан хүлгээр нь, бор халзан мориор нь хүмүүс эчнээ мэдэх биз ээ.
Тод магнайн Тэлмэн

Жич: Хүүхэн хутагтыг 8-р дүрийн хувилгаан О.Тагарваа гуай хонь жилийн зуны адаг хонь сарын шинийн 8-н, аргын тооллын 2015.07.28-ны өдөр жанч халжээ.

“Өөрийн дотор орших Будда чанарыг танин сэрэх үед, бидэнд үргэлж оршсоор ирсэн тэрхүү гэрлийн мөн чанарыг олж хардаг. Тэ...
05/12/2026

“Өөрийн дотор орших Будда чанарыг танин сэрэх үед, бидэнд үргэлж оршсоор ирсэн тэрхүү гэрлийн мөн чанарыг олж хардаг. Тэрхүү гэрлийг өөрөөсөө танин мэдэх үед, бусдын дотор ч мөн адил тэрхүү гэрлийг харах нь илүү амар болдог. Чухам энэхүү ухаарал л илүү сайхан ертөнцийг бүтээх боломжийг нээдэг.”

Эдийн тэнгэр, буюу эрх баялагийг соёрхогч Замбал бурхан бол бидний харамын сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг арилган өлз...
01/26/2026

Эдийн тэнгэр, буюу эрх баялагийг соёрхогч Замбал бурхан бол бидний харамын сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг арилган өлзий хутаг, буяан хураахад тусалдаг Төгс гэгээрсэн Бурхан юм.

Бид ажил дээрээ, бизнес дээрээ, аливаа зорилго тэмүүлэл дээрээ, ямар нэгэн төслүүд дээрээ амжилт гаргахгүй байх гол шалтгаан нь өнгөрсөн болон одоо төрөлд хуримтлагдсан хармын сэтгэлээс шалтгаалсан байдаг.

Яагаад? Хэрэв та “Бурхан надад ягаад ингэж хандаад намайг шийтгэж багаа юм бэ ” гэж бодож байсан бол , яагаад Бурхан чамайг шийтгээд бусдыг шийтгэдэггүй юм бэ? Яагаад Тэр заримыг нь шийтгээд заримыг нь шийтгэдэггүй юм бэ? гэх мэтээр аливаа зүйлийн учир шалтгааныг угаас нь тайлбарлаж чаддаггүй. Аливаа бүх зүйл хувь хүний үйлийн үрээс шалтгаалж зохисгүй эсвэл зохистой үр дагавар гардаг тул үйлийн үрийн талаас харвал бүх зүйл ойлгомжтой байдаг. Хэрэв та Замбал бурханыг ёс уламжлалын дагуу зөв тахин бясалган сэтгэлдээ бүтээн, уншлага, зэргийг чинхүү сэтгэлээр үйлдвээс , Замбал бурхан нь харам сэтгэлийн үйлийн үрийг ариусгах нэг төрлийн гэгээрсэн энерги байдаг. Тэгэхээр Замбал бурхан таньд шууд мөнгө өгдөггүй байх нь. Замбал бурхан таньд баялаг өгдөггүй. Замбал бурхан чамд сайн төсөл, өгдөггүй. Замбал бурхан чамд сайн ажил эсвэл саад барцадыг арилгаж өгдөггүй. Замбал бурхан аливаа үйлсийг тань бүтээхийн тулд түүнд хэрэгтэй буяныг цуглуулахад тусалдаг бөгөөд ямарваа зорисон үйл хэргийг биелүүлэхэд саад болж буй харамын сэтгэлээс үүссэн нүгэл хилэнцийг ариусгахад тусалдаг. Тиймээс, Замбал Бурхан бидний үйл хэрэгт шууд нөлөөлж оролцдог уу? Үгүй. Тиймээс энэ нь Бурхан багшийн шалтгаан ба үр дагаврын сургаалтай зөрчилддөггүй байна . Хэрэв та Замбал бурханыг магтаад таньд эд баялаг шууд өгвөл, энэ нь шалтгаан ба үр дагаврын хуулийг зөрчинө. Бурхан Шагжамуни багш хүртэл бидний амьдралд шууд оролцдоггүй байхад нэг бурхан яаж таны үйлийн үрт оролцож чадна гэж? Логикгүй. Тиймээс, та Замбал бурханы энергитэй холбогдож, Замбал бурханыг бясалган сэтгэлдээ бүтээж , Замбал бурханыг бясалган үйлдвээс , энэ нь таньд илүү их аливаа нөхцөл байдалтай ажиллах билгэ ухаан, хийгээд илүү их нигүүлсэл, илүү их тэвчээр, өөрийн бурууг хүлээн зөвшөөрөх, мөн өөрийн бурууг эргэцүүлэх, гэмших, өөрийн сэтгэлийг ариусгахад тусалдаг байна.

Өнгөрсөн үеийн харамч, хувиа хичээсэн, шуналаас ургасан үйлийг ариусгавал та амжилттай байхад тань улам дөхөм болно. Хэрэв та сүрьеэтэй, халуурч байвал өвчин намдаах эм уухад халуун хэдэн цаг буугаад дахин эргээд ирнэ. Сүрьеэг харин бүрэн арилгах шаардлагатай. Замбал бурхан бол таны асуудлын жинхэнэ уг шалтгааныг арилгадаг, энэ тохиолдолд харамын сэтгэл . Харамын сэтгэл гэдэг зөвхөн мөнгө биш, сэтгэлээрээ харамч байхыг хэлж болно. Бид өөрсийгөө бүрэн хянадаг уу? Бид бүх зүйлийг өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг үү? Бид нөхөр эхнэр, найз нөхдөө өөрсдийхөөрөө байлгахыг хүсдэг үү? Бүх зүйл бидний хүссэнээр байх ёстой юу, хэрэв бидэнд таалагдахгүй бол бид хар нүүр гаргаж, зохисгүй үйл гаргадаг уу? Бид бүх зүйлсийг өөрсдийнхөөр маань байхыг хүсдэг, энэ бол харамын сэтгэл юм. Яагаад? Учир нь эцэстээ хичнээн гоё, хичнээн залуу, хичнээн сайхан байсан ч та ганцаараа л үлдэнэ. Тиймээс та Замбал бурханыг бясалгавал энэ төрлийн сэтгэлийн энергийг ариусгаж, та улам нээгдэж, хүмүүсийг өөрийнхөөр нь байлгаж, аливаа зүйлсийг өөр талаас хийж, өөр өнцгөөр харж, илүү өглөгч сэтгэлтэй болно. Өглөг гэдэг зөвхөн мөнгө биш. Энэ бол сэтгэлийн өглөг. Хэрэв та Замбал бурханыг чин сэтгэлээр бясалгавал юу болдог вэ? Таны харамийн сэтгэл хувирч эхэлнэ. Та бусдыг улам өсөн дэвжихийг хүсдэг болно. Таны дургүй аливаа зүйлд та өөрөөр ханддаг болно. Та илүү өглөгч болно. Тэгээд мэдэх үү? Тантай таарахгүй хүмүүс, таныг зовоодог хүмүүс өөрчлөгдөхгүй. Харин та өөрчлөгдөнө.

Та өөрчлөгдвөл, бусад хүмүүс өөрчлөгдөнө. Хэрэв бид үргэлж хүмүүс өөрчлөгдөхийг хүлээвэл, бид бүх амьдралаараа хүлээгээд үхэж болно, бусад хүмүүс хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин бид өөрчлөгдөх боломж арай өндөр. Яагаад бид өөрчлөгдөх ёстой гэж, яагаад бусад өөрчлөгдөж болохгүй гэж? Учир нь та бурханы номыг бясалгадаг тул аливаад билгэ ухаанаар хандах мөн сэтгэлээ номонд дадуулдаг учир өөрийгөө засхад анхаарахад байнга хичээх ёстой. Тиймээс та Замбал бурханыг, тасралтгүй бясалгаваас таны хармын сэтгэл ариусаж, бага шуналтай, бага хувиа хичээсэн болно. Тэгэж чадваас таны аливаа үйлс тань бүтэх өлзий хутаг бүрднэ. Энэ мэт таньд хүмүүс дуртай болж, таньтай хамт аливаа зүйлд хамтрахыг хүснэ. Мөн хүмүүс таныг уучилна, та тэднийг уучилна, та илүү найзтай, илүү туслалцаатай, бага ганцаардалтай, бага сэтгэл гутралтай болно. Мөн та Замбал бурханыг бясалгаснаар өглөгийн буяныг цуглуулдаг. Тиймээс таны хувь тавилан дээшилнэ. Замбал бурханыг бясалгаснаар зөвхөн мөнгө биш, үүнээс илүүг өгдөг. Учир нь Замбал бурхан ертөнцийн тэнгэр сахиус биш бөгөөд төгс гэгээрсэн 10 газрыг туулсан Бурхан билээ. Тиймээс Замбал бурханыг ядам бурхан болгож бясалгаж болдог байна.

ЗАМБАЛ БУРХАНЫ УНШЛАГА

Эдийн тэнгэр, эрх баялагийг соёрхогч Замбал бурхан

Норжи ванчүг ринчэн дэрана шин
Ноджин норчан манбо гүнжи жэ
Жанчог жонви гонбо замба ла
Норлха дэрдэг намла чагцал ло

Эдийн эрх баялагт их эрдэнийг гуу санг эрхшээсэн
Ноджин, Норчан нигууд олон бүгдийн эзэн
Хойд зүгийг тэтгэгч Итгэлт Замбал бурханд
Эдийн тэнгэр хүү сангийн эзэн нигууд дор мөргөмүй

Замбал бурханы тарни:
УМ ЗАМБАЛА ЗАЛЭН ДИЕЭ СУХА

Ерөөл:
Гэван диеэ нүрдү даг
Арьяа замбал дүвжүр най
Дова жигжан малүй ба
Дэеи сала годбар шог

Аяа Буян үүгээр түргэн би
Арьяа Замбал бурхан болоод
Амьтны зовлон нэгийг үлдээлгүй
Арилсан газарт хүргэх болтугай

Address

Chicago, IL

Telephone

+18722392103

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Vajrapani_Art posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Museum

Send a message to Vajrapani_Art:

Share

Category